
Сумын ИТХ-ыг даргын 2026 оны 04 сарын 14-ний өдрийн А/12 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж Орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсөв, ажлын явц, гүйцэтгэлтэй танилцах төлөвлөгөө гарган ИТХ-ын даргаар батлуулсан бөгөөд 2026 онд Жаргалант суманд хийгдэж буй дараах бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Үүнд
- Жаргалант сумын ЕБС-ын Англи хэлний 2 танхимын дотоод засвар, тоног төхөөрөмж.
- Шинэ цэвэрлэх байгууламжын ажил.
- Жаргалант багийн орон сууцны гадна фасадны ажил.
- Суманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын явц.
- ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааны цаг үеийн байдал.
Тус ажлын хэсэг ИТХ-ын төлөөлөгч Н.Хадаа /Ажлын хэсгийн ахлагч/ Ж.Алтантөгс, Ж.Эрдэнэ-Очир, Э.Пүрэвсүрэн, О.Цэрэндулам нар ажиллаж байна.


