Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар сумын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн асуудал болон иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд:
1. Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 2054.58 га газрыг "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай"-д хамруулах эсэх тухай.
2. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
3. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг батлах тухай.
4. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өөрийн орлого бүрдүүлэх, төвлөрүүлэх, бүртгэх, тайлагнах журам зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.
Мөн хуралдаанаар сумын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл танилцуулж, ИТХ-ын төлөөлөгчид санал, асуулт гарган хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд иргэдийн санал хүсэлт, орон нутгийн хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
Хурлын ирц 62%

