ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᡅᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᡅᠡᠯᠡᡅᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ Тамга
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Оновчтой бодлогоор тогтвортой хөгжлийг хангана
Лого
ТАНИЛЦУУЛГА БАЙГУУЛЛАГА Чиг үүрэг
Чиг үүрэг

 Чиг үүрэг: 

  • Хурал, Хурлын зөвлөл, хороодын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж хуралдуулна. 
  • Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байгаа төслийг хянаж, зохих журмын дагуу бэлтгэлийг хангуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын шийдвэр, баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Хурлын хуралдаан болон Хурлын зөвлөлийн хуралдаан, хороодын хуралдааны тэмдэглэл, санал дүгнэлтийг хөтөлж, уг тэмдэглэл, санал дүгнэлтийг холбогдох байгууллага, хэлтэс, нэгжид уламжлах, хадгалах, хяналт тавих ажлыг эрхлэн явуулна. 
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлнэ. 
  • Хуралдаанаар батлагдсан шийдвэрийг албажуулах, олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг ил тод нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэрлүүлэхээр уламжлах, эргэж мэдээлэх, дүнг Хурлын дарга, холбогдох хороонд танилцуулах ажлыг зохион байгуулна. 
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах, хууль журмын дагуу ээлжийн амралт олгох, ажлын гүйцэтгэлээр шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, нийгмийн баталгааг хангах ажлуудыг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллана. 
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар зөвлөмж өгөх, мэдээллийг холбогдох байгууллагад хуулийн хугацаанд мэдүүлж ажиллана. 
Мэндчилгээ
EN
Эрхэм хүндэт Жаргалант сумын иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар зочилж буйд талархал илэрхийлье. Энэхүү цахим хуудас нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, тогтоол, хурлын хуралдаан, цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх зорилготой юм.

Жаргалант сумын хөгжил дэвшил, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллага нь хууль дээдлэх, ил тод нээлттэй байх, иргэдийн оролцоог хангах зарчмыг эрхэмлэн ажиллаж байна. Бид иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтын оролцоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжин, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг зорьдог.

Цахим хөгжил, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү цахим хуудсаар дамжуулан иргэд та бүхэндээ үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхааран ажиллах болно.

Төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР
ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагийн ордон, 2-р баг Жаргалант, Жаргалант сум, Орхон аймаг, 61015
УТАС
+976 70397226
ЦАХИМ ШУУДАН
itkh@jargalant.info
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 09:00 - 18:00
/Цайны завсарлага 13:00 - 14:00/